ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Жавхлан хогийн цэгийн хүмүүст сүү бэлэглэжээ

    МУГЖ С.Жавхлан шинэ оны  өмнөхөн хямралын үед баяр наадам гэж мөнгө үрэхгүй байхыг уриалж хэвлэлийн хурал зарлаж байсан. Тэгвэл тэрээр шинэ оны баяраараа эхнэрийн хамт буяны үйлс хийжээ.

    Тэрээр өнгөрсөн 12 сарын 11нд Монгол бөхийн өргөөнд " хувьсгалт тэмцлийн хэмээн тодорхойлсон "Монгол өлсөх учиргүй тоглолтоо хийсэн. Энэ  тоглолтынхоо орлогоос сүү авч 31-ний өдөр Цагаан давааны хогийн цэгийн 200-300 иргэд, хүүхдүүдэд бэлэглэсэн байна. Дуучин маань энэ үеэрээ  “Та нар минь энэ 31-ний орой Монгол Улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь хоосон сууж болохгүй. Миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой өлсвөл адилхан өлсдөг баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ” хэмээсэн байна.

    Гавьяат дуучны эхнэр Г.Эрдэнчимэг ч буяны үйлсэд гар бие оролцож хөгжлийн бэрхшээлтэй гэрээсээ гарч чадахгүй 27 хүүхдүүдэд  бэлэг бэлдэж гэрт нь хүргэж өгчээ. Бэлгэндээ зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг багтаасан байна.

    Энэ буяны үйлсүүд бидний ариун цагаан хөдөлмөрийн үрээр бүтэж, чин сэтгэлээсээ тэднийг баярлуулах гэсэн хүсэл минь шингэсэн юм хэмээн С.Жавхланы эхнэр цахим хуудастаа бичжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй