ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 онд биднийг орхисон дэлхийн алдартнууд

    2014 онд биднийг дэлхийд нэрээ дуурсгасан 100-гаад алдартнууд үүрд орхин оджээ. Тэднээс хамгийн сайн мэдэх алдартнуудыг хүргэж байна.

    Luise Rainer "Агуу Зигфелд", "Сайхан ертөнц" киногоор Оскарын шагналыг хоёр удаа хүртэж байв. Тэрээр 104 настайдаа өөд болжээ.

    Ian McLagan нь “Rolling Stones” хамтлагийн даралтат хөгжимчин байв. 69 насандаа таалал төгссөн тэрээр “Yep Roc Records” хэмээх дуу бичлэгийн студийн эзэн байсан юм.

    Холливудын алдарт жүжигчин Lauren Bacall нь өөрийн гайхамшигт дүр төрх, авьяас чадвараа кино урлагт мөнхөлж чадсан юм. Тэрээр 89 насандаа өөд болжээ.

    Инээдмийн нэрт жүжигчин Robin Williams хойд Калифорни дахь гэртээ 63 насандаа бурхан болсон юм. Тэрээр олон сайхан инээдмийн кинонд тоглосон билээ.

    Америкийн алдарт жүжигчин “Mel Gibson”-ы гол дүрд тоглосон “Эх оронч” кинонд отгон охины дүрийг бүтээсэн Skye McCole Bartusiak 21 насандаа өвчнөөр бурхан болсон юм.

    Өмнөд Африкийн зохиолч Nadine Gordimer нь 1991 онд уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. Тэрээр 90 настайдаа өөд болжээ.

    “Сайн, муу, хэрцгий” кинонд тоглосон дүрээрээ алдаршсан Оскарын шагналт жүжигчин Eli Wallach 98 насандаа таалал төгсчээ.

    Пулитцерын шагналт, нэрт яруу найрагч, зохиолч, жүжигчин Maya Angelou нь 86 насандаа нас барсан юм. Америкийн хамгийн алдартай өнгөт арьстан тэрээр мөн профессор, дуучин, бүжигчин байв.

    "Searching for Sugar Man" киногоороо “Oскар”-ын шагнал хүртсэн найруулагч Malik Bendjelloul нь 36 насандаа гэнэт бурхан болсон юм.

    Алдарт “Барселона” багийн дасгалжуулагч Tito Vilanova хорт хавдарын улмаас 45 насандаа өөд болжээ.

    Нобелийн шагналт, шидэт реализмыг үндэслэгч, алдарт зохиолч Gabriel Garcia Marquez 87 насандаа бурхан болсон юм. Түүний “Зуун жилийн ганцаардал” хэмээх агуу романыг нь дэлхий даяар андахгүй.

    Салса хөгжмийн урсгалын агуу од, Пуэрто-Рико улсын домог болсон алдарт дуучин, хөгжмийн зохиолч Jose Luis "Cheo" Feliciano авто ослын улмаас 78 насандаа амиа алдсан юм.

    Домогт продюсер, ремиксер, авьяаслаг DJ Frankie Knuckles нь өөрийн хөгжмийн өргөөндөө 59 насандаа бурхан болжээ.

    Хүүхэд насандаа Холливүүдын од болсон жүжигчин Shirley Temple 85 насандаа таалал төгсчээ. Тэрээр кинонд тоглохоо больсноос хойш дипломатч болсон юм.

    Оскарын шагналт жүжигчин Philip Seymour Hoffman нь эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэрийнхээ угаалгын өрөөнд 46 насандаа амиа алдсан юм.

    Хагас зууны турш Израйль улсын цэрэг болон улс төрийн удирдагч явсан Ariel Sharon 85 насандаа өөд болсон юм.   

    1966 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний шилдэг мэргэн бууч, Португалын домогт хөлбөмбөгчин Eusebio-г 71 насандаа зүрхний шигдээсээр нас барсан тухай түүний хуучин клуб Бенфика мэдэгдсэн юм.

                                                                                                                            Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй