ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны хамгийн хачин аппликейшнүүд

    1 Hug me буюу Намайг тэврээч

    Энэ бол хэн нэгнээр тэврүүлэхийг хүссэн хүнд туслах,  сэтгэлийн дэм хайрлахаар бүтээгдсэн аппликейшн аж. Нэгнийгээ хайрлаж тэврэх, бусдадаа нөхөрсөг хандах байдал муудаж байгаа энэ үед “Hug me” –аар дамжуулж бие биедээ  халуун дулаан сэтгэлийг өгч болно гэж тус аппликейшнийг бүтээгчид хэлж  байв. Утсан дээрх “Hug me” аппликейшнд тэврүүлэхийг хүсч буйгаа бичиж, эсвэл тэврүүлэхийг хүсэн хэн нэгний мэдээллийг хайж,  байршлыг нь тогтоон уулзсанаар хэдийгээр бие биенээ танихгүй ч гэлээ тэврэлт бэлэглэх юм байна. Гэхдээ тус аппликейшн амжилт  олж чадаагүй бөгөөд хэн нэгэн танихгүй хүнээр тэврүүлэхийг хүмүүс хүсээгүй юм.

     

    2 Шүдний эмнэлэгт очих  айдсаас хуваалцана

    Cope it нэртэй гар утсанд зориулсан энэ аппликейшн нь шүдний эмчид  очих  айдсыг даван туулахад зориулагдсан байна. Шүдний эмнэлэгт очих  хугацааг оруулснаар аппликейшн  танд хэр хугацаа үлдээд буйг өдөр бүр сануулж байх аж. Хэдийгээр нийт хүмүүсийн 40 хувь нь шүдний эмнэлэг рүү зүглэхээс айдаг  гэсэн судалгаа байдаг ч тус аппликейшний цахим хуудас нь  Дани хэл дээр бичигдсэн байснаас ч тэр үү мөн л  амжилт олоогүй байна.

    3 Гар зурагтай мэдээлэл

    Lok Lok нэртэй энэ аппликейшнийг ашиглаж ухаалаг гар утасны дэлгэц дээр зураг хэлбэрээр найзууддаа мэдээлэл илгээж болно. Гол нь зургаа хуруугаа ашиглан дэлгэц дээрээ өөрөө зурж зөвхөн найздаа зориулан илгээнэ гэсэн үг.

     

    4 Дараалалд  зогсох цагийг хэмнэнэ

    QGo гэх нэртэй тус аппликейшнийг ашиглаж урт дараалалд зогсож цагаа үрэх байдлаас аврагдана гэнэ. Кино театр, цэнгэлдэх хүрээлэн, дэлгүүр зэрэг хаа нэгэн газар  урт дараалал үүсээд буйг гар утсан дахь уг аппликейшн эзэндээ мэдээлэх ажээ.

    5 Be Kimd-тоглолтын зураг авах  амархан боллоо

    Та ийм аппликейшнтэй байхад шүтдэг хамтлагийнхаа тоглолтын зураг бичлэгийг авахад маш амархан болох гэнэ. Өмнө нь чинь бас л таны адил гар утсаа өргөж зураг авч байгаа олон хүн танд саад болж чадахгүй. Таны камер илүү  ажиллаж, бусдынхаас илүү гоё зураг авах боломжтой болох юм байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй