
Тэд Ирак руу агаарын цохилт өгөхөө зогсоохыг шаардаж эс бөгөөс барьцааны хүнийг хороох болно гэж сүрдүүлээд байсан юм. Гэвч Францын Засгийн газар дорвитой хариу өгөлгүйгээр Ирак дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байх болно гэж мэдэгдсэн билээ.

Харин өчигдөр Жихадас бүлгийнхэн барьцааны хүнийг хэрцгийгээр хороож байгаа бичлэгийг цахим ертөнцөд байршуулсан байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд тус улсын иргэн харамсалтайгаар амиа алдсанд эмгэнэж буйгаа илэрхийлээд Алжирын жихадист бүлэглэлийн энэхүү балмад, хэрцгийн үйлдлийг хурцаар буруушаасан байна.

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт Иракт эхлүүлсэн агаарын цохилтоо эрчимжүүлнэ гэдгээ АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа Нэгдсэн Үндэсний ерөнхий Ансамблийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Франц улс террорист халдлагад хэд хэдэн удаа өртөж байсан, энэ удаагийнх анхных биш гээд тэд бидэн лүү дайрах болгонд бид улам хүчтэй улам нэгдмэл болох болно. Бид эдгээр хэт даврагч бүлгэмүүдэд хариуг нь заавал барих болно хэмээн хатуу мэдэгджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт