ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаазлуулсан өвөрмонгол залуугийн аав, ээжид 2 сая юань олгожээ

    Хятад улсын дээд шүүх 1996 онд 18 настайдаа цаазлуулсан Хөгжилт хэмээх өвөрмонгол залуугийн хэргийг хянан үзээд цагаатгасан шийдвэрийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 15-нд гаргасан. Хөгжилт хэмээх залууг нэгэн бүсгүйг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж цаазаар авсан юм. Харамсалтай нь 2005 онд жинхэнэ алуурчин болох Чжао Чжихун гэгч баривчлагдаж энэхүү хэргийг үйлдсэн хэмээн гэм буруугаа хүлээсэн ч есөн жилийн дараа л сая нэг Хятадын Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэж Хөгжилтийг цагаатгасан шийдвэр гаргасан билээ.

    Ийнхүү 18-хан насандаа хэлмэгдэж цаазлуулсан Хөгжилтийн аав, ээж болох Ли Санрен, Шанг Айун нарт 12 дугаар сарын 30-нд Хятадын төрөөс албан ёсоор 2 сая гаруй юань буюц ойролцоогоор 322.000 ам.долларын нөхөн олговор олгохоор болсон тухай Синхуа агентлаг мэдээлжээ.  

    Талийгч Хөгжилтийн эцэг Ли Санрен, ээж Шанг Айун нар нөхөн олговор олгох шийдвэрийг гартаа барьжээ. Өвөр Монгол, 2014 оны 12 дугаар сарын 31.

                                                                                                                    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй