2010 онд Шанхайд орон сууц шатаж 58 хүн нас барснаас хойш тус улсад энэ мэт олон хүн амиа алдсан хэрэг гараагүй билээ. Тэр дундаа баярын үеэр сэдсэн болчимгүй үйлдлээс болж 36 хүн амь насаа алдсанаас болж тус улсын иргэд ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд ерөнхийлөгч Си Жин Пинээс тайлбар шаардсаар байна.
Үймээн дэгдэх үеэр талбай дээр 300 000 мянган хүн цугларсан байсан бөгөөд талбай руу харсан барилга дээрээс хүмүүс рүү мөнгө цацаж эхэлсэн байна. Ингээд л олон мянган хүн бужигнаж нэгийгээ шахаж түлхэн, унасан хүмүүсийн дээрээс дарж эхэлжээ. Хүмүүс газар уначихаад байхад л хүмүүс хайр найргүй адгуус мэт дээрээс нь гишгэлэн мөнгөний төлөө улайрч байсан хэмээн шархдан эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс хэлжээ.
Шанхайн хууль сахиулагчдын зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд одоог хүртэл тайлбараас зугатаан ард иргэдийг улам бухимдуулсаар байна. Харин өнөөдөр Шанхай хотноо нас барагсдыг хүндэтгэх ёслол болж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт