2014 оны дэлхийн шилдэг тамирчнаар Германы шигшээ болон “Бавари” клубын хаалгач Мануэль Нойер, АНУ-ын теннисчин Серена Уильямс нарыг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос албан ёсоор зарлалаа. Бразил улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Германы хөлбөмбөгийн шигшээ оны шилдэг багаар тодорчээ. Шилдэг тамирчид хэдэн оноогоор хэддүгээрт жагссаныг хүргэе.
Шилдэг эрэгтэй тамирчин
1. Мануэль Нойер (хөлбөмбөг, Герман) 601 (14,84%)
2. Рожер Федерер (теннис, Швейцарь) 537 (13,26%)
3. Криштиану Роналду (хөлбөмбөг, Португал) 518 (12,79%)
Шилдэг эмэгтэй тамирчин
1. Серена Уильямс (теннис, АНУ) 843 (21,43%)
2. Дарья Домрачева (биатлон, Беларусь) 483 (12,28%)
3. Марит Бьорген (гүйлтийн цана, Норвеги) 473 (12,03%)
Шилдэг баг
1. Германы хөлбөмбөгийн шигшээ 1562 (39,36%)
2. “Реал Мадрид” (хөлбөмбөг) 489 (12,55%)
3. Швейцарийн теннисний шигшээ 310 (7,81%)
Сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг хангасан тэмцээн
1. “Бразил 2014” хөлбөмбөгийн ДАШТ 757 (23,43%)
2. “Сочи 2014” өвлийн олимп 626 (19,37%)
3. Уимблдоны тэмцээн (теннис) 438 (13,56%)
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт