ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Их мастер Б.Мөнгөнтуул “Оны шилдэг оюутан тамирчин”-аар тодров

    Монголын оюутны спортын холбооноос 2014 оны шилдгүүдээ тодруулж, ҮБТДС-ийн багш, чөлөөт бөхийн оюутны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханыг “Оны шилдэг дасгалжуулагч”-аар, мөн сургуулийн оюутан, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулгыг “Оны шилдгийн шилдэг оюутан тамирчин”-аар өргөмжлөв.

    Өнгөрсөн долоодугаар сард Унгар улсын Печ хотод болсон чөлөөт бөхийн оюутны ДАШТ-ний 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга түрүүлсэн бол 57 кг-ын жинд ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Хаш-Эрдэнэ, 65 кг-ын жинд мөн сургуулийн оюутан, ОУХМ Б.Батмагнай нар хүрэл медаль хүртсэн юм. “Оны шилдэг оюутан тамирчин”-аар Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, буудлагын спортын ОУХМ Т.Баярцэцэг, боксын спортын ОУХМ Н.Ариунболд, модон бөмбөгийн спортын ОУХМ Э.Энхтүвшин нар шалгарлаа.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй