Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир,
наадамчин олонд “жижиг” хэмээн алдаршсан ахмад бөх Б.Санжаа, “Арслан” клубийн захирал, дасгалжуулагч Б.Баттулга нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, МБЧХ-ны дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаяр нарыг “Алтан гадас” одонгоор, Налайх дүүргийн тамирчин, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Төрийн ордонд гардуулж баяр хүргэжээ.
Одон, медаль гардуулах ёслолд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр нар хүрэлцэн ирсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт