ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд шинэ оныг “Улаанбаатарын мөнгөн үдэш”-тэй угтана

    Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн өнөөдөр Чингис хааны талбайд эхэлнэ.

    Цэнгүүнд  “Шар айраг”, “Ньюанс”, “Гурван охин” хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин С.Наран, Д.Болд  зэрэг уран бүтээлч оролцож ая дуугаа өргөх нь.

    Яг он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ.“Улаанбаатарын Мөнгөн үдэш” арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

    Цэнгүүнд оролцогч автомашинтай иргэдэд зориулж, Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах аж.

    Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн өндөрлөсний дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд Ленин клубын А зогсоол, Хэлмэгсдийн хөшөөны B зогсоол, Хас банкны С зогсоолоос 28 автобус доорх чиглэлд үйлчлэх гэнэ.

    А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд:3,4-р хороолол–Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб.

    B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолд:3,4-р хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр,  Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард.

    С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд: ТЭЦ 3-7 буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй