ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны спортын ертөнцөд өрнөсөн онцлох 10 үйл явдал

    Улиран одож буй 2014 онд Монголын спортын ертөнцөд өрнөсөн онцлох 10 үйл явдлыг танилцуулъя.

    Нэг. Бөхийн төрөлд дөрвөн дэлхийн аваргатай боллоо

    Өмнөд Уралын нийслэл Челябинскийн дэлхийн аваргын 60 кг-д Г.Болдбаатар түрүүлж, жүдочдоос гурав дахь дэлхийн аварга болсон бол

    жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн +100 кг жинд 20 настай залуу жүдоч Ө.Дүүрэнбаяр түрүүлснээр Залуучуудын дэлхийн аваргаас анхны алтан медалиа хүртсэн юм.

    Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аварга цолыг А.Батцэцэг хүртэж, Ташкентийн дэлхийн аваргад 19 настай Сүхээгийн Цэрэнчимэд түрүүлэн, чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга болов.

    Ийнхүү энэ жил жүдо бөхөөр Г.Болдбаатар, Ө.Дүүрэнбаяр нар, чөлөөт бөхөөр С.Цэрэнчимэд, А.Батцэцэг нар ДАШТ-д манлайлснаар энэ жил Монгол Улс бөхийн төрөлд дөрвөн дэлхийн аваргатай боллоо.

               Хоёр. Их Наран улс дахь монгол сүмочдын амжилтын буухиа үргэлжилсээр

    Мэргэжлийн сүмогийн 2014 оны гуравдугаар сарын барилдаан буюу Харү башёд түрүүлсэн Какүрюү М.Анандад Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс 71 дэх Ёкозүна цолыг албан ёсоор олгосон.

    Тэрбээр ийнхүү мэргэжлийн сүмогийн 71, Монголын дөрөв, гадаадын зургаа дахь Ёкозүна цолтон болсон юм. Сүмогийн ертөнцөд монгол бөхчүүдийн амжилт дуурссан жил болсон нь их аварга Хакүхо М.Даваажаргал оны сүүлчийн кюүшюү башёд түрүүлж, Сүмо бөхийн ноён оргил Тайхосан аваргын 32 түрүүлсэн амжилтыг 43 жилийн дараа давтан, түүхэн амжилт тогтоов. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Минато” дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичиножёо богино хугацаанд “Сэкивакэ” цолтон болсон анхны бөхөөр тодорч шуугиан дэгдээсэн билээ.                Гурав: Мэргэн буучид дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв

    Испани улсын Гранада хотод буудлага спортын ДАШТ-д  оролцсон гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багийн дүнгээр 1739 оноо авч мөнгөн медалийн болзол хангасан.

    Монголын мэргэн бууч бүсгүйчүүд 1998 онд Испанийн Барселона хотод болсон дэлхийн аваргын энэ дасгалд хүрэл медаль авч байсан юм. Харин 16 жилийн дараа өмнөх амжилтаа ахиулж, мөнгөн медалиар энгэрээ мялааж, эх орныхоо нэрийг дуурсгав. 

    Дөрөв. А.Сүхбат аварга үндэсний бөхөд эргэж хөл тавьсан нь

    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадмаар наадамчин олны  нулимсыг цийлэгнүүлэн зодог тайлсан А.Сүхбат аварга найман жилийн дараа бөхийн зүлэг ногоон дэвжээндээ эргэн ирснээ зарласан нь спортын салбарт өрнөсөн оны онцлох үйл явдлын нэг болсон. Түүнд баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Даян аварга Г.Өсөхбаярын хамт “Дархан аварга” цол хүртээсэн. “Дархан аварга” цолтой зодоглосон энэ наадамд тэрбээр хүчит бөхийн барилдааны гурвын даваанд барууны манлай Дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж, тахимаа өгсөн билээ.

    Тав. Азийн зуны спортын XVII дахь наадамд Монголын сагсчид 45 орноос 16-д жагслаа

    Шар тивийн олимп буюу Азийн зуны спортын XVII дахь удаагийн наадамд Монголын баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж медалийн чансаагаа 45 орноос 16-д жагсав. Азийн наадамд Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг анх удаа оролцсон.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 удааудаа оролцсон. Ганцхан хожил авах зорилготой оролцсон тэд Казакстан, Катар, Непалийн багийг хожиж, Азийн наадмын шилдэг наймд шалгарсан бол эрэгтэйчүүдийн баг Азийн шилдэг 16 багтай эн тэнцүү өрсөлдөж мөн л шигшээ наймд шалгарсан юм. Тэд Азид тав, дэлхийд 31-т бичигддэг Иордоны багийн эсрэг хагас шигшээн төлөө тоглож наймхан онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн. Азийн наадамд Монгол сагсчин ОУХМ  Т.Санчир тивийн гурван шилдэг тоглогчийн нэгээр шалгарсан юм. Мөн Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од гараанаас гарсан цагаасаа тэргүүлсээр IV байрт орж, боксчин ОУХМ Отгондалай монголчуудын авч байгаагүй үнэ цэнэтэй ялалтыг авч алтан соёмбот далбаагаа Инчёны тэнгэрт намируулсан гээд гайхам амжилтыг дурдаж болно.Ганцхан хожил авах зорилготой оролцсон тэд Казакстан, Катар, Непалийн багийг хожиж, Азийн наадмын шилдэг наймд шалгарсан бол эрэгтэйчүүдийн баг Азийн шилдэг 16 багтай эн тэнцүү өрсөлдөж мөн л шигшээ наймд шалгарсан юм. Тэд Азид тав, дэлхийд 31-т бичигддэг Иордоны багийн эсрэг хагас шигшээн төлөө тоглож, найман онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн. Азийн наадамд Монгол сагсчин ОУХМ  Т. Санчир тивийн гурван шилдэг тоглогчийн нэгээр шалгарсан юм. Мөн Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од гараанаас гарсан цагаасаа тэргүүлсээр IV байрт орж, боксчин ОУХМ Отгондалай монголчуудын авч байгаагүй үнэ цэнэтэй ялалтыг авч алтан соёмбот далбаагаа Инчёны тэнгэрт намируулсан гээд гайхам амжилтыг дурдаж болно. Ганцхан хожил авах зорилготой оролцсон тэд Казакстан, Катар, Непалийн багийг хожиж, Азийн наадмын шилдэг наймд шалгарсан бол эрэгтэйчүүдийн баг Азийн шилдэг 16 багтай эн тэнцүү өрсөлдөж мөн л шигшээ наймд шалгарсан юм. Тэд Азид тав, дэлхийд 31-т бичигддэг Иордоны багийн эсрэг хагас шигшээн төлөө тоглож наймхан онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн. Азийн наадамд Монгол сагсчин ОУХМ  Т. Санчир тивийн гурван шилдэг тоглогчийн нэгээр шалгарсан юм. Мөн Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од гараанаас гарсан цагаасаа тэргүүлсээр IV байрт орж, боксчин ОУХМ Отгондалай монголчуудын авч байгаагүй үнэ цэнэтэй ялалтыг авч алтан соёмбот далбаагаа Инчёны тэнгэрт намируулсан гээд гайхам амжилтыг дурдаж болно.

    Зургаа .Алтан медальгүй ч амжилттай оролцсон өвлийн олимп

    Өвлийн олимпод манай баг тамирчид урд урдынхаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Ч.Отгонцэцэг сонгомол тэшилтээр 76 тамирчнаас 70 дугаар байрт орсон. Эрэгтэйчүүдийн 15 км зайд ОУХМ Б.Бямбадорж 92 тамирчнаас 48:29:6 амжилтаар 80 дугаар байрт орлоо.Харин  “Сочи-2014”  өвлийн паралимпийн спринт 1 км зайд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Ганболд 4:26:65 секундын амжилтаар 35 тамирчнаас 25 дугаарт барианд орж ирлээ.

    Долоо. Монголын хөлбөмбөгийн холбооны дуулиан

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасав.2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон учраас ийм хориг тавьсан.Харин одоо МХБХ-г Ерөнхийлөгчийн туслах А.Ганбаатар удирдаж байна. Тэрбээр тус холбоонд хэдэн удаа аудитын шалгалт оруулж, удирдах зөвлөлөө шинэчлэн ажиллаж байгаа. 

    Найм. “Рио-2016” паралимпийн анхны эрхийг авав

    Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар “Рио-2016” оны паралимпийн анхны эрх хүртсэн тамирчин болсон. Пара буудлагын дэлхийн аваргын тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч,улмаар шигшээ буудлагад долоодугаар байр эзэлж “Рио-2016” паралимпийн эрх авсан юм.
    Ес. Монголын мотоцикльч “Дакар ралли”-д нэрээ мөнхөллөө

    “Дакар ралли-2014” уралдаанд Монголын тамирчин Д.Болдбаатар Ази тивээс ганцаараа 60 дугаарт шалгарсан амжилт үзүүлсэн.Японы тамирчин эхний 50-д үлдэж “Дакар ралли”-гийн түүхэнд Ази тивийн анхдагчаар тодорсон бол Монголын мотоцикльч хоёр дахь тохиолдол болж нэрээ мөнхөлсөн юм.

    Арав. Дахиад л  “допинг” илэрсэн наадам

    Улсын баяр наадмаар начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Н.Адъяабат, Говь-Алтайн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нарын шинжилгээнээс допинг илэрсэн.Хоёр бөхийн хувьд нэг нь гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, нөгөөх нь хагалгаа хийлгэсэн гэдэг тайлбар өгөөд байгаа. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос сэргээш хэрэглэсэн хэмээн зарласан хоёр бөхөд өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй л байна. 

                                                                                                                                    Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй