МҮОНТ-ийнхэн УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр 1 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Тус телевизийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг чуулганаар томилох үеэр УИХ-ын дарга шинээр томилогдсон хяналтын зөвлөлийн гишүүдэд МҮОНТ-ийг архидалт газар авсан аймшгийн газар, хувийн телевизэд 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, хулгайн кино гаргадаг хэмээн чуулганы индэр дээрээс цоллосон. Телевизийнхэн үүнд эгдүүцэн уучлал гуйхыг шаардсан ч спикер би телевизийн хамт олныг бүхэлд нь хэлээгүй М.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгч дарга нарыг хэлсэн учраас уучлал гуйх шаардлагагүй хэмээн хариу өгсөн билээ. Тэгвэл тус телевизийн удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрох, М.Наранбаатар болон телевизийн нийт хамт олноос уучлал гуйх зэрэг нэхэмжлэлтэйгээр шүүхэд хандаж буйгаа мэдээлэв. М.Наранбаатар З.Энхболд нар нэг нутаг усны хүмүүс бөгөөд саяхныг болтол сайн харилцаатай байжээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн "Эвтэй 4 амьтан", "Сэвтэй 4 амьтан" гэсэн МАН, АН-аас Өвөрхангайгаас УИХ-д нэр дэвшигчдийн талаарх нэвтрүүлгийг МҮОНТ-ээр цацуулах хүсэлтийг нь хүлээн аваагүйгээс хойш З.Энхболд намайг өөчлөх болсон гэж М.Наранбаатар дарга хэлсэн юм
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт