ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны онцлох үйл явдлууд

    Хоёр хөршийн төрийн тэргүүн нарын айлчлал

    Хоёр хөршийнхөө төрийн тэргүүн нарыг хэдхэн хоногийн зайтай хүлээн авсан нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг яах аргагүй мөн байлаа. БНХАУ-ын дарга Си Зин Пинь наймдугаар сарын 22, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 9 сарын 3-нд айлчилж дэлхийн чихнээ Монголын чимээг хүргэж олон улсын тавцанд тэр хэрээр Монгол Улсын нэр хүнд өссөн юм.

    Сайхан боловч асар их хариуцлага дагуулсан мэдээ

    Энэ онд монголчууд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд эх орондоо зохион байгуулах сайхан боловч асар их хариуцлага дагуулсан мэдээг сонссон. Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгосон юм. АСЕМ-д Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги зэрэг орнууд багтдаг бөгөөд спортоор бол "Олимп" зохион байгуулах эрх авах хэмжээний чухал үйл явдал хэмээн З.Энхболд  онцолсон билээ.

    Засгийн дэнжигнэл-улстөрийн халуурал

    Оны сүүлийн хагаст гүйцэтгэх засаглалтай холбоотой улстөрийн үйл явцууд өрнөж энэ нь ужгирч үргэлжилсээр Н.Алтанхуягийн засгийг унагаж, Монгол  Улсын 28 дахь шинэ Ерөнхий сайдыг томилуулахад хүргэв. Шинэ болон хуучин Засгийн газрын газрын унаж, боссон түүх олны сонирхолд хамгийн удаан  байж, чихийг сортойлгосноороо энэ оны онцлох үйл явдалд зайлшгүй нэрлэгдэж байна.

    Тавантолгойн хөрөнгө оруулагч тодров

    Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүн оны төгсгөлд гарч  Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл энэ үүргийг хүлээхээр тодорлоо. Хамтрасан түншлэл Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ордыг өмчлөх эрх Монгол Төрийн мэдэлд хэвээр хадгалагдан үлдэх юм.

    Хямарснаа хүлээн зөвшөөрөв

    2014  он хямрал нүүрлэж, иргэдийн гар дээрх багасч, улсын халаас ч хоосрох шахсан жил  байлаа. Төгрөгийн ханш  унаж, гадаад валют чангарч, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч,  инфляци 2 оронтой тооноос буухгүй зовоов. Гишүүд төсөв батлахдаа зардлаа аль болох танаж бүсээ чангалахыг зорьж сүүлийн жилүүдэд баруун солгойгүй цацаж "цатгалан" төсөв баталж байснаа хүлээн зөвшөөрөв. Шинэ Ерөнхий сайд эдийн засгийн үнэн дүр төрхийг илчлэхдээ "Өнөөдөр монголчуудад 2008-2009 оныхтой адил санхүүгийн хямрал нүүрэлчихээд байна. Одоо огцом шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Грек, Испани, Итали дахь хямралууд Европыг тэр чигээр нь гүн хямралд оруулсан шиг тийм нөхцөл байдал үүсэхээр байна" хэмээн дүгнэсэн юм.

    Цахим газар хувьчлал

    Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсныг бид оны үйл явдалд онцолж байна. Газрын наймаа авилгын хамгийн том сүлжээ болж, газар өмчлөл хэл ам хамгийн их дагуулсан хар сэдэв болсоор ирсэн он жилүүдийг эцэс болгож шударга, хүний оролцоогүй цахим шалгаруулалтыг явуулахыг оролдсон нь зөв,сайшаалтай алхам болов.

    Энэ онд НИТХ-аас баталсан 52 байршлын эхний таван байршилд газар өмчлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж 13 мянга гаруй иргэнийг өмчлөлийн газартай болгосон.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй