“Хангарьд” клубийн тамирчин Б.Батхүү “Гуанжоу-2014” Олон Улсын нээлттэй тэмцээний хүнд сэлмийн төрөлд түрүүлэв.Ийнхүү Монголын туялзуур сэлэмчид тэмцээний салхи хагалж, анхны алтан медалиа хүртсэн нь энэ.
Мөн "УБ Фенсинг" клубийн Э.Энхтулга, Т.Анарсайхан нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.Тэмцээний хоёр дахь өдөр болсон хүнд сэлмийн багийн төрөлд Б.Батхүү, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга, Т.Анарсайхан нар Хонгконгийн багийг ялжээ.
Харин өсвөрийн төрөлд хүч үзсэн Б.Амарболд шагналт байрт шалгарсан байна. Энэ жилийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Хонгконг, Тайланд, Макао, Монгол гээд 500 тамирчин сэлмийн гурван төрөлд, насанд хүрэгчид, өсвөр гэсэн ангилалд өрсөлдлөө.
Орос дасгалжуулагч Александр Ровнягин болон Д.Ганбаатар нараар удирдуулан таван тамирчны бүрэлдэхүүнтэй баг ийнхүү оны босгон дээр амжилт гаргав.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт