ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Сарнай охиноо дүүтэй болгох нь

    Монголын рок попын хамгийн халуухан хосууд бол “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, продюсер Б.Чинбат нар.

    Тэд урлагт үнэнч зүтгэж, хамтын амьдралаа 14 жил салшгүй холбосны эцэст хөөрхөн охины аав ээж болсон. Тэд охиноо аз жаргалаар дүүрэн инээмсэглэж яваарай хэмээн билгэдэж Мишээл гэдэг нэр хайрлаж байв.

    Тэгвэл шинэ онд бүл нэмж, бяцхан охиноо дүүтэй болгохоор зэхэж буй ажээ. Тэрбээр өмнө нь төрөөд удаагүй байхдаа“Миний дуунууд-2011” тоглолтод оролцож, урьдын адил үзэсгэлэнтэй, сайхан хэвээрээ тайзан дээр гарч үзэгчдийг гайхшруулж байсан юм.

    Ээж болоод стиль имиж, үс засалтаа ч өөрчилж чадсан. Б.Чинбаа охиноо төрөхөөс өмнө Өвөрмонголчуудтай хамтарч хийсэн "Аравт" киноныхоо хөгжмийг бичсэн гэдэг. Тэр жил  хэвлүүлж шинэ цомогтоо оруулсан морин хуурын аялгууг нь Сарнай одоо ч охиндоо сонсгодог гэнэ лээ.

    Хэдэн жилийн өмнө тэд “Хэзээ нэгэн цагт охиноо эрэгтэй дүүтэй болгох байх аа” хэмээн өгүүлж байсан тэдний хүсэл нь ийн биеллээ тун удахгүй олох нь ээ.

                                                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй