ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Автомашин жилд 16 хувиар өсч байна

    Нийслэлийн Статистикийн газраас Улаанбаатарт бүртгэлтэй автомашины өсөлтийн жилийн дундаж хурдацыг сүүлийн 3 жилээр тооцож үзэхэд жилд дунджаар 16,5 хувийн өсөлттэй гарчээ. 2011 онд автомашины өсөлт 28,9 хувьтай байсан бол 2013 онд нийслэлийн хэмжээнд 257,5 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын улсын үзлэгт хамрагджээ. Энэ нь 2012 оноос 28,5 мянга, 2011 оноос 46,8 мянгаар өссөн үзүүлэлт бөгөөд улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан нийт тээврийн хэрэгслийн 66,9 хувьтай тэнцэж байгаа юм.

    2013 оны техникийн хяналтын үзлэгийн нийслэлийн дүнгээс харахад нийт тээврийн хэрэгслийн 71,6 хувийг зөвхөн суудлын автомашин эзэлж байна. Энэ тооноос харахад нийслэлийн арван автомашин тутмын долоо нь суудлын автомашин байгаа бөгөөд нийт суудлын автомашины 85 хувь нь иргэд, хувь хүмүүсийн эзэмшилд бүртгэлтэй байдаг байна.

    Хувийн эзэмшлийн автомашин ихээр нэмэгдэж байгаа нь нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж буйг тоон үзүүлэлт харуулж байна. Нийт суудлын автомашиныг маркаар ангилбал Honda-4,4 хувь,  Nissan-9,5 хувь, Hyundai-15,2 хувь, Тoyoto-51,9 хувь, бусад төрлийн автомашин 15 хувийг эзэлж байгаагаас 723 нь нийслэлд амьдарч байгаа гадаадын иргэдийн нэр дээр бүртгэлтэй байдаг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй