Онгоц Малайзын “AirAsia” компанид харьяалагддаг байсан бөгөөд ийнхүү энэ онд Малайзаас гурав дахь онгоц осолдсон харамсалтай үйл явдал боллоо.
“AirAsia” компанийн мэдэгдэж байгаагаар онгоцны ахмад 6100 цаг харин туслах нь 2300 цагийн нислэг үйлдэж байсан туршлагатай нисгэгчид байжээ. Онгоц холбоо тасрахаасаа өмнө цаг агаарын байдал таагүй байгаагаас нислэгийн өндрийг нэмэх хүсэлт тавьсан байна. Тэд удирдлагыг гартаа авсан гэдэгт маш итгэлтэй байгаа, өмнө нь манайд энэ мэт осол огт гарч байгаагүй, онгоц ослын буулт хийсэн байх гэж найдаж байна гэж “AirAsia” мэдэгдэж байв.
Гэвч Индонезийн иргэний агаарын тээврийн газрынхан "Радарын дэлгэцийн мэдээллийг харахад онгоц ослын буулт хийх эх газар Ява тэнгисийн ойролцоо байхгүй, бид онгоцыг тэнгист сүйрсэн байх гэж таамаглаж байна" гэх харамсалтай мэдээг хамгийн сүүлд өгөөд байна.
Онгоцонд Сингапур, Малайз, Индонези, Өмнөд Солонгос, Их Британийн 157 иргэн, онгоцны багийн 5 ажилтан зорчиж явсан бөгөөд тэдний дунд 18 хүүхэд байсан аж. Зорчигчдын ар гэрийнхэн итгэл найдвар тээн онгоцны буудал дээр сураг чагнан хүлээсээр байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт