Гавьяат жүжигчин Б.Сарантуяа фэнүүдэдээ зориулж, жил бүр шинэ оны өмнө өөрийн шинэ болоод олны сэтгэлд хоногшсон дуунуудаа нэгтгээд тоглолт хийдэг уламжлалтай.
Тэрбээр шинэ жилийн дуу хамгийн их дуулсан уран бүтээлч. Дуучин бүсгүй энэ сарын 23-нд толилуулсан тоглолтоо олонд хит болсон “Мөнгөн шөнө” дуугаараа нэрлэсэн билээ.
Поп хатагтай тоглолтынхоо дараахан хүүхдүүдтэйгээ шинэ оныг угтаж авахаар Английн Лондон хотыг зорьсон байна.
Тэрбээр хилийн дээс алхахаасаа өмнө хүүхдүүдтэйгээ гацуур модоо чимж, баярлаж амжжээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Би нэг өдөр гурван улаан оймс, туслах материалын хамт худалдаж автал хүүхдүүд маань ийм болгож чимэглэсэн байв. Надад их таалагдсан. Манай хүүхдүүд энэ жил өөрсдөө гацуур модоо чимлээ. Харин авга ах бид хоёр магтаж мялаав” хэмээн бичжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт