Өнгөрсөн зургадугаар сард Украины Донецк хотын ойролцоо Малайзын агаарын тээвлийн Боинг 777 онгоц осолдож дэлбэрсний улмаас 240 гаруй хүн амь насаа алдсан билээ. Тэдгээрийн ихэнхи нь Нидерландын иргэд байсан юм.
Гурван жил дамнан үрэгжилж байгаа Сирийн байдал энэ онд хурцадмал хэвээр өрнөсөн билээ. Одоогоор тус улсаас 6,5 сая Сиричүүд дүрвээд байгаа юм. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сард Сириэс дүрвэсэн 5 настай охин дэлхий дахины анхаарлыг татсан нь ганцаараа Сирээс дүрвэн гарч Туркэд очсон явдал байсан юм.
Өнгөрөгч 3 дугаар сарын 8-нд Малайзаас Бээжинг чиглэн ниссэн Малайзын агаарын тээврийн Боинг 777 онгоц радарын дэлгэцээс гарч сураггүй болсон билээ. Онгоцны эрлийн ажиллагаанд урьд хожид түүхэнд байгаагүй их мөнгө зарцуулж, хүн хүч дайчилсан юм. Өнөөг хүртэл онгоцны талаар ямар ч барьцтай мэдээлэл, сураг гараагүй байгаа ч онгоцонд зорчиж явсан 300 гаруй иргэдийн ар гэрийнхний итгэл найдвар тасралгүй хүлээсээр байгаа аж.
Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Севол усан онгоц живсэн нь өнгөрч буй онд тохиосон олон ослуудын нэг нь байлаа. Ослын улмаас ахлах сургуулийн сурагчид үй олноороо нас барсан бөгөөд онгоцны ахмадыг ослын үед буруу даалгавар өгсөн, онгоцноос оргон зайлсан хэмээн Өмнөд Солонгосын шүүхээс 30 жилийн ял оноосон юм.
Apple корпорацийн хувьд улирч буй он үр өгөөжтэй жил байлаа. Худалдан авагчдын дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн iPhone6 , iWatch, iPhone air зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргав.
9 дүгээр сард Хонг Конгод үүссэн шар шүхэртний хувьсгал өнөөдрийг хүртэл намжаагүй үргэлжилсэн хэвээр байна. Иргэд эрх баригчдаа Хятадын засгийн газрын дэмжлэгээр бус өөрсдийн саналаар сонгох эрхийг олгохын төлөө энхий эсэргүүцэл зарлаж эхэлсэн ч улмаар ширүүн мөргөлдөөн болж хувирсан билээ.
Сирийн Кобани хотод удаа дараа гарсан халдлага дэлбэрэлтийн уршгаар 600 гаруй хүн нас барж, иргэдийнх нь тавны дөрөв нь хотоосоо дүрвээд байна.
Лалын улс хүчирхэгчин хүрээгээ тэлсээр байна. Тэдний эсрэг олон улс хориг арга хэмжээ авч байгаа ч буулгаж авч чадахгүй хэмжээнд хүрээд байна. Тэд Иракын ихэнхи хотуудыг хяналтандаа оруулсан юм.
Дэлхий дахиныг түгшээж байгаа үхлийн Эбола тахал. Тус тахал нь Баруун Африкийн орнуудаар тархаж дэлхийн 14 улсад тархан өвчлөлийн тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 7500 хүн тус тахлын улмаас амь насаа алдаад байна.
Өнгөрсөн 2013 оны сүүлээр эхэлсэн Орос Украины хооронд үүссэн сөргөлдөөн тэмцэлдээн одоог хүртэл үргэлжилсээр байна.
Газын зурвас дахь олон жилийн дайн үргэлжилсээр. Энэ жилийн хувьд гэхэд Израиль, Палестины хооронд хийсэн халдлага, бөмбөгдөлт дайралтын улмаас Палестиний 4000 гаруй Израилын 140 гаруй гэм зэмгүй иргэд хохирон амь насаа алдаад байна.
Паралимпын аварга, гүйлтийн тамирчин Оскар Писториусын найз хүүхнээ буудан хөнөөсөн талаарх шүүх хурал хоёр жил дамнан үргэлжилсээр өнгөрөгч 9 дүгээр сард дуусгавар болгосон билээ. Тамирчинд хоёр жил хорих ял оноосон юм.
Өнгөрөгч 9 дүгээр сард Мексикт 43 сурагч ор сураггүй болсон хэрэг гарсан. Энэ явдлын улмаас Мексикчүүд засгийн газрын увиаггүй урагшгүй үйл ажиллагааны эсэргүүцэл зарлсан нь туйлын хүнд байдалд шилжсэн юм. Сурагчдын 10 орчмынх нь цогцос олджээ.
Өнгөрөгч зургаадугаар сард Бразил улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж Герман улс цомын эзэн болов.
АНУ-ын Фергусон мужид өсвөр насны хар арьст хүүг буудан хөнөөсөн цагдаагийн ажилтанд шүүхээс буруу шийдвэр гаргаж ял оноогоогүйгээс болж тус улсын 120 хотод эсэргүүцлийн жагсаал болж эхэлсэн юм. Байдал намжиж амжаагүй байхад Месури мужид хар арьст жирийн иргэнийг цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн хэрэг байдлын улам дэвэргэж ард иргэдийн бослогыг уур хилэн болгож хувиргасан бөгөөд энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Канадад урьд хожид байгаагүйгээр хүйтэрч Ниагарагийн хүрхрээ бүрэн хөлдсөн нь байгалийн хамгийн хачирхалтай үзэгдлүүдийн нэг байсан юм.
Өнгөрөгч 10 дугаар сарын сүүлээр Хавайд Килауяа галт уул дэлбэрч халуун лав нь оргилсоор хотруу урсган бүхэл бүтэн 8000 иргэнтэй хотыг түйвээн, хайлуулсан билээ.
Гондурас улсыг төлөөлөн "Дэлхийн мисс 2014" наадамд оролцох байсан оролцогчыг буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн 11 дүгээр сард гарсан билээ.
Египетийн ерөнхийлөгч Мухамеп Мурсийг дэмжигчдийг баривчлан 300 гаруй босогчийг цаазаар авав.
Энэ сарын дундуур Пакистанд Талибан бүлгийн алан хядагч халдаж бөмбөг дэлбэлснээс 132 сургуулийн хүүхэд амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт