Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа. Хотын хөгжил дэвшилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуус өөрсдийн үзэл бодлоо бүтээлч байдлаар чөлөөтэй илэрхийлэх, хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлийг дэмжих зорилгоор дээрх уралдааныг зохион байгуулж байгаа аж.
Уралдаанд оролцогчид Их тойруу, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/, Чингисийн өргөн чөлөө /Нарны гүүрний уулзвараас төв шуудангийн уулзвар/, Энэбишийн өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөө зэрэг гудамжуудаас сонгон авч тухайн гудамжны архитектур, дизайны шийдлийг гаргаж өрсөлдөх юм.
Бүтээлийг ирэх сарын 10-ны өдөр 8.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Төр захиргааны “Хангарьд” ордоны 13 давхарт Архитектур дизайны хэлтэст хүлээн авах аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт