ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол тахь эх нутагтаа эргэж ирэв

    Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын Техникийн төв музейд энэ сарын 18-нд “Тахь өлгий тал нутагтаа” хэмээх баримтат киноны нээлт болов. Энэхүү киноны нээлтийн үйл ажиллагаанд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яам болон Чехийн яам агентлагийн зарим төлөөлөл оролцжээ.Чехийн Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл болон төслийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор уг баримтат киноны зураг авалт хийсэн талаар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек товч мэдээлэл хийсэн байна.

    Нээлтийн ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж өгсөн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагад болон Чехийн олон нийтэд элчин сайд Д.Зүмбэрэллхам болон ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлжээ.

    Түүнчлэн БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.Тус улсын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 15 тахь унаган байгальд нь тавиад байна.

                                                                                                                              Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй