“Монголын Эзэнт гүрэн ба Илхаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” номын нэмэлт хийсэн хоёр дахь хэвлэл Анкара хотод хэвлэгдэв. “Монгол Улсын Элчин сайдын яамнаас эрхлэн гаргасан уг номонд Туркийн Сивас, Амасиа, Эрзурум, Ахлат, Мардин, Кыршехир, Кайсери, Нигде, Аксарай, Анкара зэрэг хот дахь монгол ноёд, хатдын бариулсан сүм, шашны сургууль, эмнэлэг, гүүр, дэн буудал, цайз болон тэдний бунхан, хөшөө дурсгалын зураг сэлтийг тавьж, баримт, тайлбар бичсэн байна.
Тухайлбал, Туркийн зүүн хэсэгт орших Ван нуурын эргийн Ахлат хотыг XIII-XIV зуунд Монгол ноёд 100 гаруй жил захирч байсныг гэрчлэх дөрвөн бунханы зургийг гэрэл зургаар харуулжээ. Мөн монгол цэргүүдийн хийсэн тулалдаан,тэмцлийн тухай өгүүлж, тэдний хуаран байсан болон байлдаж явсан газар нутгийн зураг, байршлыг ч үзүүлсэн аж.
Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр
Энэ оны эхээр хэвлэгдсэн номын анхны хэвлэлд Чингис хааны ач хүү, Ил хаант улсыг үндэслэн байгуулсан Хүлэгэ хааны найм дахь хөвүүн Ажайн ганц хүү Илдэр буюу Жумудар ноёны занданшуулсан шарил Туркийн Амасиа хотын музейд хадгалагдаж буйг үзүүлж, үүх түүхийг нь сийрүүлсэн байна. Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр, доктор Б.Батхишиг нар судалгаа хийн уг номыг хамтран бичиж, Д.Нямдаваа гэрэл зургуудыг авчээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт