ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МУГЖ Н.Төмөрхуяг байртай боллоо

    Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан гурван тамирчин орон сууцтай болсон энэ сайхан үетэй давхцан олон түмэндээ “солгой” хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг бас байртай болжээ. Тэрээр нутгийн дүү, Хэнтий аймгийн уугуул, залуу дуучин СТА Д.Балдангийн хамт "Хорвоод ганцхан ээждээ" тоглолтоо энэ наймдугаар сард хийсэн билээ. Тоглолтын үеэр “Бест Дриллинг” ХХК-ийн захирал Х.Нямбаяр нэг өрөө байр өгөхөө амлаад байсан. Тэгвэл “Хамаг Монгол” групп болон өргөжсөн тус компани 12 дугаар сарын 22-нд болсон Хэнтий аймгийн оны шилдэг залуусыг тодруулдаг “Залуу шонхор” наадмын үеэр дуучин, МУГЖ Н.Төмөрхуягт байрных нь түлхүүрийг албан ёсоор гардуулан өглөө. Нийслэлд гэр хороололд амьдарч байсан дуучин маань ийнхүү байртай болжээ.  

       

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй