ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТҮЦ-үүдийг шинэчилнэ

    Нийслэлийн ТҮЦ-үүдийг шинэчлэн орчин  үеийн хэв загвартай болгохоор төлөвлөөд  буй. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор баталсан  “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-д зааснаар Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батлах юм байна. 

    Шинэ ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай, галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна хяналтын камертай, эрүүл ахуйн стандартыг хангасан байна. Мөн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор гаднаа зориулалтын хогийн сав байршуулж, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн  байх ёстой аж .

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 408 ТҮЦ бий. Одоогоор дүүргүүдэд ТҮЦ-ийн загварыг гаргаж, батлуулах ажил явагдаж байна. Батлагдсан загварын дагуу ТҮЦ ажиллуулах эрхтэй иргэд ТҮЦ-ээ өөрсдийн хөрөнгөөрөө шинэчилнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй