Өнөөдөр УДЭТ-ын хамт олон, уран бүтээлчдийн хувьд шагналын хур буусан баярт өдөр байв. Тус театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа МУУГЗ цолоор, Ерөнхий зураач Т.Ганхуяг Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, хамт олноо баярлууллаа. Б.Мушгиа нь 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитины удирдлага дор суралцаж дүүргэсэн Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг.
Тэрбээр 1944-1948 онд УХЗТ-д жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгийн соёлын ордон, Хөгжимт драмын театрт дарга, найруулагч хийжээ. 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна.
Түүний найруулсан жүжгүүдээс дурдвал: “Яндангийн дуу” 1963, “Тээлийн хөндийд” 1964, “Интоорын цэцэрлэг” 1964, “Алтан загасны үлгэр” 1964, “Жирийн хүмүүс” 1965 зэрэг уран бүтээл тайзнаа найруулж, олны хүртээл болгосон юм.
Театрын ерөнхий зураач СТА Т.Ганхуяг 1998 онд анх театрын босгыг алхаж, өнөөг хүртэл 16 жил ажилласан авьяаслаг уран бүтээлч.
Тэрбээр театрын алтан тайзнаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, У.Шекспирийн “Гамлет”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм”,
Р.Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Г.Пинтерийн “Өчигдөр”, С.Жаргалсайхны “Хэлж зүрхлээгүй хайр”, “Нууц амраг чинь болъё” зэрэг 20 гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажиллажээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт