ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 оны хамгийн өндөр чансаатай уяачид

    Монголын Морин Спорт Уяачдын Холбоо алдартай уяачдаас хамгийн өндөр чансаатай есөн уяач шалгаруулан тодрууллаа.

    1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг Үндэсний их баяр наадмаас 8 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү 8 айраг авч 51-оноогоор чансааны Нэгдүгээрт эрэмблэгдэв.

    2. Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түвдэнгийн Батцоож Үндэсний их баяр наадмаас 2 айраг, бүсийн уралдаанаас 3 түрүү 9 айраг авч 37-оноогоор чансааны Хоёрдугаарт эрэмблэгдэв.

    3.Дорнод аймгийн Цагаан овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү 6 айраг авч, 31 оноогоор чансааны Гуравдугаарт эрэмблэгдэв.

    4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Нийслэлийн Алдарт Уяач Түмэндэлгэрийн Ихбаяр Үндэсний их баяр наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас 1 түрүү 9 айраг авч 26 оноогоор чансааны Дөрөвдүгээрт эрэмблэгдэв.

    5.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, бүсийн уралдаанаас 5 айраг авч 22 оноогоор чансааны Тавдугаарт эрэмблэгдэв.

    6.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумьяасүрэнгийн Ганбаатар Үндэсний их баяр наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг авч 21 оноогоор чансааны Зургадугаарт эрэмблэгдэв.

    7.Төв аймгийн Баянцогт сум Монгол Улсын Манлай Уяач Дашцэрэнгийн Одгэрэл Үндэсний их баяр наадмаас 2 айраг, бүсийн уралдаанаас 1 түрүү, 4 айраг авч 21 оноогоор чансааны Долдугаарт эрэмблэгдэв.

    8.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Пүрэвдоржийн Алтансүх Үндэсний их баяр наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас 1 түрүү, 3 айраг авч 17 оноогоор чансааны Наймдугаарт эрэмблэгдэв.

    9.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Золзаяагийн Алтан-Эрдэнэ Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, бүсийн уралдаанаас 3 түрүү авч оноогоор чансааны Есдүгээрт эрэмблэгдэв.

                                                                                                                                     Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй