Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ. Энэхүү сайн үйлсийн аянг "Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ" -ын залуус өрнүүлсэн. Тэд С.Хорлоо эмээг шинэ өргөөтэй болох үйлсийг амжилттай биелүүлж 2014 оны 12 дугаар сарын 6-нд шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн.
Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ" -ын залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, гишүүн Ц.Сувд-Эрдэнэ нарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.






МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт