Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо Олон улсын Шонхор шувуучдын гуравдугаар их наадам болж өнгөрлөө. Энэ жилийн арга хэмжээ ЮНЕСКО-гийн ивээл дор болж буйгаараа онцлогтой. Нийт 80 гаруй улсын 500 гаруй анчин, мэргэжилтэн, судлаачдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улса төлөөл Баян-Өлгий аймгийн бүргэдчид оролцсон юм. Их наадмын нээлтийн жагсаалыг Монголын бүргэдчид өнгөлөн алхсан байна. Энэхүү их наадамд манай бүргэдчид анх удаа оролцож бүргэдээр хэрхэн ан хийдгийг сонирхуулж арабчуудыг гайхшруулсан ажээ. Арабчууд Чингисийн Монгол хэмээн манайхныг ихэд хүндэтгэсэн гэнэ. Их наадамтай холбоотой гэрэл зургуудыг хүргэж байна.
Ёслолын жагсаалын хамгийн эхэнд манай бүргэдчид алхсан юм.
Их наадамд оролцож буй төлөөлөгчид элсэн цөлд барьсан бааздаа амарч байгаа нь.
Их наадамд оролцох шонхорууд.
Наадамд оролцож буй Монголын төлөөлөгчид.
Наадмын үеэр нохдын уралдаан болов.
Арабчууд нохдоо манайхан шиг морьдоо жипээр дагадаг шиг дагаж давхидаг ажээ.
Их наадамд оролцож буй Эмират охид.
Их наадамд оролцож буй румын залуу.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй бүргэдчид Нарбек, Суйляахан, Аралбай нар.
Нарбек хэрхэн бүргэдээр ан хийдгийг харуулж буй нь.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт