ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг энэ оны шилдэг баг болов

    2014 оны спортын оны шилдгийг шалгаруулах "Бөртэ чоно" наадам өнөөдөр зохион байгуулагдана. Спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга энэ сарын 9-22-нд явагдаж өндөрлөсөн. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан цагаасаа энэхүү нэр хүндтэй ажлыг зохион байгуулж ирсэн билээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос томилогдсон ажлын хэсэг энэ жилээс эхлэн олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдыг тусад нь шалгаруулахаар болсон.

    Тодорхой болсон номинацийг та бүхэнд танилцуулъя

    -Оны шилдэг залуу тамирчинд чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг таван тамирчин, баг өрсөлдсөн. Үүнийг МССХ, ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаярт олгохоор болжээ.

    -Оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө гурван баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодров.

                                                                                                                             Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй