Сүүлийн өдрүүдэд иргэд угаарын хийгээр хордсоны улмаас амь насаа алдах тохиолдол гарч байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд автомашиныхаа агаарын солилцооны систем буюу паараа гадна агааржуулалт дээр тохируулж хөдөлгөөнд оролцох нь түгээмэл байдаг. Тэгвэл түгжрэлд удаан зогсоход өмнөх машины яндангаар хаясан хорт хий арынхаа тээврийн хэрэгслийн агаар солих системээр дамжин бүхээгт орж зорчигчдыг хордуулдаг байна. Иймээс ЭММЯ-наас машинаа халаах үедээ дотор нь суухгүй, граашид машин халаахгүй , зуухны амаа тагласан эсэхээ сайтар шалгах, түлээ нүүрсээ бүрэн шатаан сайжруулсан зуух хэрэглэхийг зөвлөлөө.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт