Десмонд Аллений муурандаа ном уншиж өгч буй энэ зураг нэг хэсэгтээ л олны анхаарлыг маш их татсан.
Хятадын Жэ Жянь мужид хуримлахдаа татуулсан хосуудын зураг дэлхийн хамгийн эрсдэлтэй хуримын зурганд багтсан юм.
Шанхайд амьдардаг Шиао Нью нохой маш олон хүний хайрыг булаажээ. Тэр хоёр хөл дээрээ нэгээс илүү цаг явж чаддаг бөгөөд энэ мэт хувцаслаад өдөр болгон эзэнтэйгээ хамт дэлгүүр хэсдэг аж. Шанхайдаа зарим алдартнаас ч илүү нэрд гарсан аж.
Дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан иргэд Геннисийн номонд бүртгүүлэхээр Лондонд ирэх үеэрээ хамтдаа авахуулсан зураг. Хамгийн өндөр эр Султан Коссен 251 см өндөртэй бол, хамгийн намхан эр Данги 54,6 сантиметр аж.
Радио удирдлага бүхий жижиг оврын онгоц. Тус онгоцны хэлбэр нь яг л шүүр унасан шулам буюу хүүхэлдэйн киноны дүртэй адил бүтээгдсэн аж.
Плэй офф-ийн финалын тоглолт үзэн суух хоёр гэлэнмаа шилтэй пивоо нуугаад аяганд хийж ууж суухад нь зураг авч чаджээ.
Германд болсон хамгийн олон аяга шар айраг зөөх уралдаанд түрүүлсэн эр. Тэрээр 27 ширхэг нэг литрийн багтаамжтай шар айргийг 40 метр зөөж дэлхийн дээд амжилт тогтоосон аж.
Өвлийн хүйтэн цасыг ч үл анзааран нойрондоо яваа эрийн лааны тосон баримал. Тус баримлыг АНУ-ын Масачусетс мужид байрлуулсан бөгөөд ард иргэд эсэргүүцэн 100 гаруй гарын үсэг цуглуулж байж холдуулжээ.
Өнгөрөгч 9 дүгээр сард Белгийн нийслэл Брюсель хотноо зохион байгуулагдсан бөмбөлгийн фестивалийн үеэр Оддын дайн киноны багаар ижилсэж хувцасласан иргэд парадад оролцохоор явж байгаа нь.
Буэнос Аиросын балетын театрын бүжигчид бэлтгэлээ хийж байгаа нь. Тэд гадаа бас хувцасгүй бэлтгэлээ хийж байгаа нь маш содон харагдсан аж.
Хятадын Фэнжинг хотноо нэгэн хачирхалтай загвар бүхий байшин барьсан нь олон хүнийг гайхуулжээ. Буруу харуулсан байшинд хүн амьдардаг аж.
Өнгөрөгч нэгдүгээр сард Ромын пап Франсисын чөлөөлсөн энхийн цагаан тагтаа цахлай шувууны дайралтад өртөж байх үеийн зураг.
Токиод 41 настай эр Бэтмэний хослол өмсөн, мотоцикл хөлөглөж яваа нь.
Хятадын Ченду мужид хуримаа хийсэн хос. Сүйт бүсгүй 1,5 метр өргөнтэй 4100 метр урт бүхий хормойтой даашинз өмссөн нь сая сая хүний гайхашийг төрүүлсэн бөгөөд ойролцоогоор 6,5 мянган долларын өртгөөр бүтсэн даашинз өмсчээ.
Английн циркийн жүжигчид сургуулилт хийж байгаа нь.
Нью-Йоркийн нэгэн оршин суугч тэжээмэл яст мэлхийгээ салхилуулж байгаа нь.
Шанхайн цагдаагийн газрын ажилчид алан хядах ажиллагааны эсрэг бэлтгэл хийж байгаа нь.
Хятадын Хэбэй мужын коллежийн оюутнууд зуны аагим халуунд дотуур байран дахь усан сандаа чөлөөт цагаа өнгөрөөж байгаа нь.
Японд болсон сүнсний баярын шилдэг маск
Испанийн нийслэл Мадридад Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн эсэргүүцэл болох үеэр 2000 орчим хонь төв талбайд оруулжээ.
Хятадын Тиан Жин дахь усан доорх хоолны газар.
Японд зарим цонх угаагчид ийм хувцас өмсдөг байна. Энэ нь хүмүүсийг айлгахгүй байх зорилготой аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт