Азийн наадамд анх удаа оролцож буй сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг өнөөдөр эхний тоглолтоо Хонконгтой хийсэн. Манайхан тэдэнтэй чамлахааргүй өрсөлдөж, 68:64-өөр хожигдов. Уг нь монголын бүсгүйчүүд дөрвөн үеийн турш тэнцүүхэн тоглосон ч сүүлийн хэдхэн минутад өрсөлдөгч баг илүүрхсэн. Монголын багаас Д.Ганзул 21 оноо авсан бол Б.Солонго 14 оноо нэмэрлэжээ. Манайхан маргааш 15.15 цагаас Катартай, 25-нд Казахстантай, 27-нд Непалын шигшээ багтай өрсөлдөнө. Наадмын эмэгтэйчүүдийн сагсны урьдчилсан шатанд таван баг өрсөлдөж байгаа. Тэднээс хоёр нь шөвгийн наймд шалгарч, үргэлжлүүлэн тоглох эрхтэй болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт