ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадын гаальчид гурван мянган ширхэг матрын арьс хураажээ

    Зүүн Хятадын Фужиан мужийн эрх баригчид гаалиар хууль бусаар 3.022 ширхэг матрын арьс нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлж хураан авсан байна. Гаалийн ажилтнууд тус бараа Тайваниас ирсэн болохыг тогтоожээ. Өмнө нь зургадугаар сарын дундуур Тайванийн худалдааны нэгэн компани хөлдөөсөн загаснууд дотор 1.328 ширхэг матрын арьсыг бөөрөнхийлөн хийж хил давуулах гэж байгаад баригдаж байсан юм.  

    Гаалийн байгууллагын мөрдөн байцаалтаар Тайваны бизнес эрхлэгчид Сингапураас матрын арьс импортоор авч Хятадын эх газар руу гаргадаг болохыг тээвэр зуучийн ложистикийн компанид төлсөн төлбөрийн баримтаар нь тогтоожээ.

    Матрын арьсаар дээд зэрэглэлийн гар цүнх хийхээр төлөвлөж Гуанжоу хотын томоохон худалдааны төв рүү илгээх гэж байсан тухай Синьхуа агентлаг мэдээлэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй