Зорьсон зорилгодоо хүрэх, ямарваа нэг ажлын ард гарах, сайн үйлс бүтээх зэрэгт хөрөнгө мөнгөний тал дээр гацах нь бий. Тэгвэл ийм тохиолдлуудад хөрөнгө босгоход нь тусалдаг www.indiegogo.com гэх цахим хуудас байдаг ажээ. 2008 онд тус тусын зорилгод хүрэхийн төлөө мөнгө босгох арга хайж байсан 3 америк залуугийн хүсэл энэ цахим хуудсыг бий болгосон байна. Өдгөө тус хуудаст өдөрт 15 сая хүн зочилдог бөгөөд дэлхийн 224 орны хүмүүс тусламж хүсч мэдээллээ оруулдаг байна. Нийгэм, боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, ан амьтан, улстөр, шашин, спорт гэх мэт олон салбарт хийх төсөл, арга хэмжээгээ тайлбарлан, мөнгө хүсч болох бөгөөд цахим хуудсынхан хандивлагчийг нь олж өгөх гүүр болдог аж.


Уг цахим хуудаст монголчууд ч бас багагүй ханддаг бололтой. Улаанбаатарын агаарын бохирдлоос багачуудыг хамгаалах маск олгох төсөл 3000 ам $, Хөвсгөл далайг хамгаалах төсөл 1000 ам $, Боролзой гэх түүхэн кино бүтээгчид 400 ам $ уг цахим сайтаар дамжуулан босгоод байгаа тухай мэдээлэл харагдаж байв. Монголын орон гэргүй хүүхдүүдэд туслах, ховордсон ам амьтадыг үржүүлэхээр тэр битгий хэл Монголд аялах аялалд маань хандив өргөөч гэх янз бүрийн зорилгоор хүмүүс хандсан байв.




Уг хуудсаар дамжуулан мөнгө босгохоор мэдээллээ оруулахад төлбөргүй бөгөөд харин 45 хоногийн дараа тухайн хүн зорилгодоо хүрч хандиваа цуглуулж чадсан бол мөнгөний 3-4 хувийг суутган авдаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт