Солонгосын хамгийн шилдэг, хамгийн олон жүжигчин, дуучин, хөтлөгч одуудтай "SM" интертайнмент групп, өөрийн багтаа авах ирээдүйн оддын сонгон шалгаруулалтаа дэлхийн есөн орон, 28 хотод хийх гэж байна. 2015 оны 1 дүгээр сарын 9-нөөс эхэлж 5 дугаар сар хүртэл үргэлжлэх уг шалгаруулалт ОХУ, Казакстан, Тайланд, Индонези, Сингапур, Монгол, Канад, Хятад, Солонгос зэрэг оронд болж дуучин, загвар өмсөгч, бүжигчин, жүжигчин, хөгжмийн зохиолч, зохиолч гэсэн зургаан төрлөөр явагдана. Орос, Монгол улсад анх удаа "SM" интертайнмент групп шалгаруулалтаа хийх гэж байгаа ажээ.
Дашрамд дурдахад SM Entertainment групп Солонгосын алдартай EXO, Super Junior, f(x), Girls' Generation (SNSD), Go Ara, SHINee, TVXQ, Red Velvet, BoA ба Lee Yeon Hee зэрэг хамтлаг, дуучдыг гаргаж ирсэн юм.
Тус SM Entertainment групп Солонгосын Сөүл, Дэжон, Жионжү, Дэгү, Гуанжү, Пусан хотоос авьяастнаа хайх бол Индонезийн Жакарта, Сурабая хот, Тайландын Бангкок, Чианг Май хот, Хятадын Бээжин, Шанхай зэрэг 11 хотод болно.
EXO хамтлаг
Дуучин Go Ara
Red Velvet хамтлаг
Дуучин BoA
Дуучин Lee Yeon Hee
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт