ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Mонголын боксчдын тулаан ширүүхэн эхлэх нь

    Азийн наадмын боксын тэмцээн өнөөдөр эхэлсэн ч монголын ширэн бээлийтнүүд маргааш рингэнд гарна. Манай боксчдын сугалаа хэрхэн гарсныг танилцуулъя.

    Эрэгтэй

    49 кг. ОУХМ Г.Ган-Эрдэнэ нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Тайландын тамирчинтай өрсөлдөх сугалаа татжээ. Түүний хэсэгт  Казахстан, Кыргызстан, Пакистаны боксчин багтсан.

    52 кг: Универсиад наадмын аварга Х.Энхдэлгэрийн жингийн сугалаа одоогоор хараахан гараагүй байна. 

    56 к: Гавьяат тамирчин Н.Төгсцогт гоц мөргөж 16-д үлдэж, Туркменистаны Мередовтой хүч үзнэ.

    60 кг: ОУХМ Д.Отгондалай нэгийн даваанд хийлж, шөвгийн 16-д шалгарсан. Дараагийн даваанд Туркменистаны С.Дурдиевтай тоглоно. Түүний хэсэгт  Тажикистаны А.Юнусов багтжээ.

    64 кг: Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэгшитгэлд орж, нэгийн даваанд Филиппиний Д.Галвантай тоглох сугалаа татжээ. Түүний хэсэгт Энэтхэг, Япон, БНСУ, Казахстан, Хятадын тамирчин байгаа.

    69 кг: ОУХМ Б.Түвшинбат эхэлж гоц мөргөж, шөвгийн 16-д Катарын тамирчинтай тоглохоор болсон.

    75 кг: Н.Шинэбаяр эхэлж гоц мөргөж, хоёрын даваанд Кувейтийн тамирчинтай нударга зөрүүлнэ.

    81 кг: С.Эрдэнэбаярын жинд 13 боксчин бий. Тэрбээр тэгшитгэлд орж, шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Узбекистаны О.Мамазулуновтой хүч үзнэ.

    91 кг: Д.Отгонбаяр гоц мөргөн наймд үлдэж, хүрэл медалийн төлөө Ираны А.Мазахеритай өрсөлдөнө.

    +91 кг: Б.Эрдэнэбаяр мөн л шөвгийн наймд шалгарч, Казахстаны боксчинтой тоглоно.

    Эмэгтэй

    51 кг: М.Нандинцэцэг эхний даваанд Непалтай, медалийн төлөө Макао, Шри Ланкийн аль нэгтэй тоглох сугалаа татсан байна.

    60 кг: О.Сувд-Эрдэнэ тэгшитгэлд орж, Тайванийн тамирчинтай тоглоно.

    75 кг: Э.Ундрам нэгийн даваанд Энэтхэгийн тамирчинтай тоглохоор оноолт таарсан байна.

                                                                                                                                     Г.Золзаяа

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй