ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын нүүдэлчид “National geographic” –ын дуранд

    Хаврын хавсарганаар хонио эргүүлэх морьтон Монгол  

    Гэрийнхээ хажууд амран суухдаа ч малаа анхаарах малчин эр 

    Өнөтэй өвөлжөөнөөсөө нүүн гол усаа бараадан хаваржаандаа буух айл. Монголоос өөр хаана ч айл хөршөөрөө нийлэн нүүж, бүх ажлаа хамжилцах үндэстнийг та харахгүй гэжээ.

    Ихэнхи малчин эр тамхи татдаг, зарим нь хаш гаанс хэрэглэдэг бол зарим нь сонингийн цаасанд нунтаг тамхиа хийн ороон татна. Малчин эрэгтэйчүүдийн хувьд амралт авах багахан хугацаа нь тамхиа нэрэх байдаг. 

    Таван толгой уурхайн ойролцоо буусан гэр бүл. Уул уурхайгаас болж нүүддэллэх газар хомсдож, хамаг мал нь Хятадын нүүрс олборлогчдын уршгаар уушиг нь гэмтэж үхэх болсон эмгэнэлт төрхийг нүдээр үзэхэд халаглам байлаа. 

    Орж ирсэн зочидоо хүндлэн дайлах нь Монгол ёс. Давстай сүүтэй цай, цагаан идээгээ хамаг бүхний ариун нь гэж үзэн зочиндоо өгдөг. Эртний маягийн модон авдар хуучны тавилгатай хэрнээ орчин үеийн хүүхдийн тоглоом, халуун сав байгааг харахад хөгжилтэй санагдаж байв. 

    Монголчууд ааруул буюу хатаасан аарцыг ингэж бэлтгэдэг. Заримдаа махаа хатсан малын баасаар(Монголчууд аргал гэдэг) утаад хоёр чулууны дунд ингэж хавчуулаад орхиход ялаа өт шавдаггүй юм билээ. Монгол ухаан, амьдрах онцлогийг өдрөөс өдөрт суралцан, шагширч явнаа би. 

    Хаврын хахир хүйтэнд уулын нөмөр бараадуулан хонио бэлчээх эр. Монгол малчдын хувьд тэдний хамгийн үнэтэй хөрөнгө нь тэдний таван эрдэнэ болсон мал гэж бахархан ярьдаг. 

    Маш ховор тохиодог солбио нүдтэй морийг ихэд дээдэлдэг хэмээн Монголчууд ярьдаг. 

    Адууныхаа дэлийг хяргах өсвөр насны хүү. Энэ дэлээр ихэвчлэн олс томно. Монголчууд малынхаа нэг ч түүхий эдийг хаяалгүй ахуйдаа хэрэглэдэг. 

    Өглөө ургах нарнаар ч орой жаргах сэрүүнээр ч үнээгээ саах Монгол эзэгтэй. Үнээний сүүгээр өрөм, тараг зэргээ хийдэг. Харин хонь ямааны сүүгээр ааруул хийх нь элбэг. Иддэг ургамлаасаа шалтгаалж сүүний чанар өөр байдагтай холбон тайлбарлаж байсан юм. 

    Орчин үеийн малчид малаа мотоциклоор хариулах нь элбэг тохиолдоно. Бага насны хөвгүүд нь заримдаа унадаг дугуйгаар малаа эргүүлдэг. Хай Хай гэж дуугарах нь эхэндээ инээдтэй санагддаг байсан ч сүүлдээ Хай Хай гэх дуугүйгээр малчдыг төсөөлөхөд ч бэрх санагдаж байв. 

    Наймхан настай хэрнээ чадахгүй ажилгүй жаал шинэ төрсөн ишигнүүдийг дулаан гэртээ оруулахаар зөөж буй нь. 

    Ямаа хөдөлгөөнтэй, ааштай байдаг учраас тэднийг ингэж хүзүүдэж холбоод саадаг. Монгол эрчүүд сурмаг гэгч нь эмэгтэйчүүдээсээ дутуугүй малаа саадаг. 

    Цууны шилэнд сүү хийгээд хурга угжих эмэгтэй. Малчдын хувьд энэ цууны шил ч маш их хэрэгтэй бөгөөд ахуйд хэрэгтэй гээд хаях нь ховор. Энэ мэт нялх хурга ишигээ өдөрт гурван удаа угжина. 

    Монголд давамгайлах шашин нь буддын шашин байдаг. Социализмын үед уналтад орсон ч 1990-ээд оноос эргэн сэргэсэн. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй