Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо 2014 оны шилдэг тамирчин, шилдэг тоглогчид, шилдэг клуб тодрууллаа.
Сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдаас "ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ"-оор Үндэсний супер лигийн аварга, Инчёны Азийн наадмаас Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчний нэгээр шалгарсан ОУХМ Т.Санчир, эмэгтэй тамирчдаас “Спрайт” супер лигийн аварга, Инчёны Азийн наадмын шилдэг найман багийн нэгээр шалгарсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн онооны лидер, ОУХМ Д. Ганзул, “Шилдэг өсөх ирээдүйтэй тамирчин”-аар “Дундговь Альянс Тэх Харцага” багийн тоглогч О.Дөлгөөн нар шалгарав.
О.Дөлгөөн Сурагчдын Дэлхийн АШТ-нд V байрm шалгарсан амжилтаар энэ шагналын эзэн боллоо. Өнгөрсөн жил энэ шагналын эзнээр Арлын Япон улсад сагсан бөмбөгөөр шуугиулж буй А.Ананд хүртэж байсан юм. О.Дөлгөөний шагналыг ОУХМ Т.Санчир гардуулсан юм.
2014 оны эмэгтэйчүүдийн шилдэг гарааны таван тоглогч
Холбон тоглогч: “ШУТИС Шаркс” багийн тамирчин Х.Майжаргал
Хамгаалагч:”Дорноговь Таван Дохио” багийн тамирчин Баярцэцэг
Довтлогч: “Баянгол Фалконс” багийн тамирчин Б.Солонго
Довтлогч: “Дорноговь Таван Дохио” багийн тамирчин Г.Энхдэлгэр
Төвийн тоглогч: МУИС Бизнесийн сургуулийн “Ирвэсүүд” багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ нар шалгарлаа. Шагналыг Монголын анхны эмэгтэй тамирчин, сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн Оюун, сагсан бөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин, бэлтгэл дэслэгч генерал Моломжамц нар гардуулав.
2014 оны эрэгтэйчүүдийн шилдэг гарааны таван тоглогч
Холбон тоглогч: “Дундговь Альянс Тэх Харцага” багийн тамирчин Г.Баттөр
Хамгаалагч: “СБЛ Хасын Хүлэгүүд” багийн тамирчин М.Отгонмөнх
Довтлогч:”СБЛ Хасын Хүлэгүүд” багийн тамирчин Б.Билгүүн
Довтлогч: “Дорнод Танан Гарьд” багийн тамирчин О.Ууганбаяр
Төвийн тоглогч:”Увс Эрдэнэдрийлинг Ригс”багийн тамирчин С.Өрнүүнбилэг
Энэ оны сагсан бөмбөгийн "ШИЛДЭГ КЛУБ"-ээр “СБЛ Хасын Хүлэгүүд” клуб шалгарч, спорт сонирхогч фэнүүдээ баярлуулав.
Тус клубын сагсан бөмбөгийн мэргэжлийн баг нь Үндэсний супер лигийн аварга, эмэгтэй залуу баг тамирчдыг бэлтгэн Спрайт лигт оролцуулж улмаар Үндэсний супер лигт дэвшин амжилттай тоглож байгаа.Залуучуудын баг, өсвөрийн тамирчдыг бэлтгэн, тэдний бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор ханган ажилласан тул шилдэг клубээр шалгарсан байна.Өнгөрсөн жил шилдэг клубээр “Дорнод Танан Гарьд” клуб шалгарч байв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт