ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дауны синдромтой охин хөнгөн атлетикийн аварга болжээ

    Челси 22 настай бөгөөд Америкийн хөнгөн атлетикийн дөрвөн удаагийн үндэсний аваргаар тодорч, өөрийгөө ялан дийлж чадсан юм. Тэр бол цуцашгүй шантаршгүй гэдэг үгийн жинхэнэ илэрхийлэл, түүний биеийн онцлог, булчингийн ажиллагаа нь жирийн хүнийхтэй харьцуулашгүй муу хэдий ч Челси бэлтгэл сургуулилтаа хийсээр байдаг хэмээн эцэг эх, дасгалжуулагчид нь ярьдаг аж.

    Челси найман настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхлээд 2006 онд хамгийн анхны амжилтаа гаргаж медаль хүртэж байжээ. Энэ цагаас эхлэн Челси өдрийн ихэнхи цагийг зааланд бэлтгэл хийж өнгөрөөх болсон бөгөөд өдөрт багадаа 4 цаг бэлтгэл хийдэг болсон байна. Челси Дауны синдромтой хүмүүсийн холбооны хүндэт гишүүн төдийгүй өөрийн амжилтаа ярьж бусдад урам зориг өгдөг аж.

    Хэдийгээр өөрийн биеийг болон хөдөлгөөн, зүг чиг хянах тал дээр сул хэдий ч Челси амжилтад хүрч чадсан билээ. Өөрийгөө ялан дийлж, шантарч цуцалгүй хөдөлмөрлөвөл Дауны синдромтой хүмүүс ч дээд амжилтанд хүрч чаддагийн тод жишээ болсон Челси маш олон хүмүүсийн ирээдүйг харах өнцгийг өөрчилж чадсан юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй