ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Улс найман улстай дипломат харилцаа тогтооно

    Монгол Улс НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох сонирхлоо илэрхийлсний дагуу сүүлийн гурван жилийн хугацаанд 24 орон манай улстай дипломат харилцаа тогтоожээ. Өнөөдрийн байдлаар найман орон дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх ЭСЯ болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд,УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

    Монгол Улсын гадаад харилцааг тэлэхэд чиглэсэн энэ ажлыг УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй