Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны “Супер лиг”-ийн ээлжит тоглолтууд өчигдөр СТО-д боллоо.
"Чингис сити" баг
Энэ өдрийн эхний тоглолтод "Хэнтий Чингис Сити" баг Т.Санчир тэргүүтэй “Мадимос шонхорууд”-ыг 102:86-гаар хожив. Энэ удаагийн тоглолтод Адам 35 оноо+20 самбараас бөмбөг авсан бол Т.Санчир 41 оноо авсан.
"Баянгол Шонхорууд" баг
Харин дараахан нь лигийн тэмцээнийг манлайлагч “Төв Ургац”, өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын хүлгүүд” багтай тоглож 110:107-гоор ялалт байгууллаа.
"Төв Ургац" баг
"Ургац"-аас Бүүн 35, Холмс 26 оноо авсан бол "Хүлгүүд"-ийн А.Бямбадорж 31, Б.Билгүүн 24 оноо авав.
"Хасын Хүлэг" баг
Лигийн тэмцээнд хожуухан орж ирсэн “Хүлгүүд” ийн дөрвөн тоглолтоос гурав хожигдов.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт