ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ч.Баярмаа гавьяат цол хүртэж, цэргийн алдартнуудын тоог нэгээр нэмэв

    Улс орноо батлан хамгаалах онцгой үүрэгтэй Батлан хамгаалах салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан офицер, ахлагч, ажилтан албан хаагчид шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлигаар төрийн дээд шагнал одон, медаль хүртэв.

    “Амрагийн дуу”, “Чамайгаа үдье” зэрэг олон дуугаар үзэгчдэд танил болсон ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Баярмаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж хамт олон, ард түмнээ баярлууллаа. Тэрбээр гавьяат Жүжигчин Н.Цэрэнпилийн охин. Дуучин бүсгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард  БНАСАУ-д 29 дэх жилээ болсон "Хаврын баяр" олон улсын урлагийн их наадамд хоолойны цар хүрээ, дуулах чадвараараа шалгарч, “Хамаүм тариу рүм­нида” бүтээлээр “Мөнгөн цом” шагнал хүртсэн билээ.

    Тэрбээр өмнө энэ наадмаас гранпри хүртэж байв. Орос дууны мэргэжлийн дуулаачдын уралдаан оролцож тэргүүн байр эзэлж байсан тэрбээр “Хатан бүүвэйт аялгуу”уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг үзэгчдэд толилуулж байсан юм.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй