Нью-Йорк хотод буудуулан амь үрэгдсэн цагдаа нарын дурсгалыг хүндэтгэж байна.
Индонезийн Амбон мужид загасчны завинд байсан этгээдүүд Индонезийн усан цэргийн онгоцруу бөмбөг шидсэн хэрэг гарсан байна. Хэргийн талаар холбогдох албаныхан шалгалт явуулж байна.
Тунисийн ерөнхийлөгчид нэр дэвшигч, 88 настай Бежи Каид эс-Себси сонгуульд ялж тус улсад ялалтын баяр болж байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын гадаад хэргийн сад Ван И нар утсаар хэлэлцээ хийж Хятад Умард Солонгосын серверүүдийг хааж, интернет сүлжээнүүдийг нь таслаад байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын хүний эрхийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.
АНУ-д нефтийн бүтээгдэхүүний бөөний үнэ унасаар байна. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор үнэ нь 25 центээр хямдарч, тус улсад нэг галлон шатахуун $2,47 доллараар зарагдаж байна.
Сирийн нийслэл Дамаск хотноо бас нэгэн дэлбэрэлт болж 35 хүний амь насыг авч одоод байна.
Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан өнгөрсөн наймдугаар сард хар тамхи хэрэглэсэн, борлуулсан хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт