ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чингис хааны тухай ховор үзмэр цуглуулдаг Өвөрмонгол залуу

    ӨМӨЗО-ны иргэн Н.Баяннамар "Чингис хаан" хэмээх нэр орсон зүйлүүдийг цуглуулах хообийтой. Сонирхолдоо хөтлөгдсөн тэрбээр 25 жилийн турш цуглуулга хийж буй. Түүний цуглуулга жилээс жилд арвижсаар.

    Хорчин Зүүн гарын хойд хошуунд 1970 онд төрсөн тэрбээр Хавт Хасарын 32 дугаар үеийн ач гэж өөрийгөө  батлан эрт дээр үеэс удам дамжин хөтөлж буй ургийн бичгээ бусдад тайлбарлан үзүүлэх дуртай аж. 25 жилийн турш 30 гаруй орны хэлээр хэвлэгдсэн Чингис хааны 1500 гаруй намтар, 100 гаруй хөрөг зураг, 200 орчим гар урлалын эд зүйлс цуглуулжээ.

    1710 онд Франц улсад эртний латин хэлээр хэвлэгдсэн Чингис хааны тухай намтар, АНУ-д 1860 онд хэвлэгдсэн Чингис хааны намтар, 1927 онд Орос улсад бүтээгдсэн “Чингис хааны хойч үес” киноны сурталчилгааны зурагт хуудас гээд ховор нандин зүйлтэй.Түүгээр ч барахгүй Чингис хааны нэрээр нэрлэгдсэн Итали хутга, Япон загасны уурга, Франц сүрчиг болон марк, утасны карт, тамхины хайрцаг зэрэг эд хэрэглэл цуглуулсан байна.

    Н.Баяннамар өөрийн цуглуулсан Чингис хааны ховор үзмэрүүдээ Монголчуудад дэлгэн үзүүлэх хүсэлтэйгээс гадна "Чингис хаан"-ы музей байгуулах төлөвлөгөөтэй гэнэ.

    Тэрбээр дэлхийн талыг эзэлж явсан Их Эзэн Богд Чингис хааны тухай үзмэр цуглуулан хадгалж, үүнийгээ бусдад таниулахаар зорьж буй.

                                                                                                                                        Г.Золзаяа

                                                                                                                                                 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй