ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Итар ТАСС-ын оны шилдэг 20 гэрэл зургийн 10 нь В.Путиных

    ОХУ-ын мэдээллийн хамгийн том агентлаг болох "Итар Тасс" 2014 оны улс төрийн шилдэг 20 зургийг тодруулж олны хүртээл болгожээ.  Эдгээр хорин зургийн 10 нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, дөрөв нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг авсан гэрэл зураг байгаа нь тун сонирхолтой юм. Харин танд эдгээр хорин зургаас шигшин таван зургийг хүргэж байна.

    2 дугаар сарын 23. Сочид болсон өвлийн XXII Олимпийн наадмын хаалтын ёслолын өмнө Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар.

    3 дугаар сарын 18. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Крымын Ерөнхий сайд Сергей Аксенов, Севастополийн удирдагч Алексей Чалый нар Крым, Севастополийн тусгай статусын асуудлаар Москвад олон улсын гэрээнд гарын үсэг зурлаа.  

    6 дугаар сарын 6. Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко Холбоотны цэргүүд Нормандид буусны 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд оролцлоо. 

    6 дугаар сарын 6. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн хатан хаан II Елизабета, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар Нормандад Холбоотны цэргүүд буусны 70 жилийн ойн ёслол эхлэхийн өмнө. "Бенувиль" цайз.

    7 дугаар сарын 2. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Белорусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Минскийн ялалтын дурсгалд зориулан цэцэг өргөх арга хэмжээний үеэр.   

                                                                                                                    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй