ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УУЯ ажилчдаа 15 хувиар цөөлж шинэтгэл хийж байна

    Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Уул уурхайн яамны бүтэц орон тоог шинэчилэн баталсан. Уул уурхайн яамны шинэ бүтцээр Хуулийн хэлтсийг татан буулгасан. Тодруулбал 5 газар, 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Энэ салбараа мэддэг, туршлагатай, өндөр ур чадвартай боловсон хүчнээр бүрдүүлж ажиллана.

    Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхтгож одоогоор 66 албан хаагч ажиллана. Цөмийн энергийн газар татан буугдсан тул цацрагт идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан 8 мэргэжилтэн шилжин ажиллахаар болж байна.

    Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллана

    Уул уурхайн яам, Шинэчлэлийн Засгийн газрын үеийн эрдэс баялаг, газрын тосны салбарын бодлого үйл ажиллагааг уламжлан, эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг дэмжин ажиллана. Тухайлбал, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176-р конвенцид нэгдэх тухай хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.

    Мөн шинээр батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, салбарын холбогдох хуулиудийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй уялдуулсан дүрэм, журам, стандартыг шинэчлэх юм. Түүнчлэн зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент, цайр, холимог металл зэрэг хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулахаар зэхэж байна.  

    Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож бүртгэлжүүлэн, тэдгээрт тавигдах шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн журам, стандартыг олон улсын туршлагад нийцүүлэн боловсруулан мөрдүүлжхариуцлагыг дээшлүүлнэ.Уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудтайхарилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах болно.Уул уурхай, газрын тосны салбарын бодлого, үйл ажиллагааг өргөн сурталчлах, ялангуяа гадаад улс, гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан мэдээлэл, сурталчилгаанд түлхүү анхаарна.

    106 тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож байна

    “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг дахин олгоод байна.

    Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан бол 3 талбайд шинэ компаниуд шалгарсан. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг журмын дагуу олгосон байна.

    Хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад санал ирээгүй гурван талбайг АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.

    Сонгон шалгаруулалт явуулсны дүнд улсын төсөвт 316 сая орчим төгрөгийн орлого орсон байна.

    Геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон нийт 18 талбайд сонгон шалгаруулалт зарлаж хуулийн хүрээнд шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Босго үнээ баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүд АМГ-ын ажлын хэсэг дээр тухайн талбайд зарцуулсан зардлаа тооцон баталгаажуулж босго үнээ тогтоох шаардлагатай байгааг анхаарна уу.

    УУЯ энэ онд 152 хайгуулын тайлан, 149 ТЭЗҮ хүлээн авчээ

    Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2014 онд нийт 44 удаа хуралджээ. Хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.Үүнд:

    - Стратегийн орд, уурхайн нөөц, ТЭЗҮ-ийг хэлэлцэж 3 удаагийн өргөтгөсөн хуралдаанаар 5 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэж дүгнэлт гаргасан.

    -Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын үр дүн, төсвийн тодотголыг 8 удаагийн хурлаар хэлэлцэж 20 төслийн үр дүн, 2014 онд үргэлжлэн хэрэгжих 38 төслийн тодотголыг хэлэлцэж Уул уурхайн сайдын тушаал гаргасан.

    -Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүн, нөөцийг улсын бүртгэлд бүртгэх 14 удаагийн хурлыг зохион байгуулж 152 тайланг хэлэлцэж шийдвэрлэсэн.

    -Ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэх 19 удаагийн хуралдаанаар 149 уурхай, уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллав.

    ЭБМЗ-ийн өргөтгөсөн болон салбар хуралдаанаарулсын нөөцийн нэгдсэн бүртгэлд 17 төрлийн ашигт малтмалын нөөц нэмж бүртгэв.

    Голлох ашигт малтмалын нөөцийг авч үзвэл:Алт 98.1 тн, төмөр 35.6 мян.тн, нүүрс 6.5 сая.тн, зэс 978 846 тн, жонш 4.168,28 мян.тонныг тус тус бүртгэсэн байна.

    Геологийн судалгааны санхүүжилтийг 10 тэрбум төгрөгт хүргэжээ

    Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлнэ гэж заасны дагуу 2014 онд 10 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулсан байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилт нэмэгдсэнээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зураг зохиох ажлыг нутаг дэвсгэрийн 81,94 хувь, 1:50000-ны масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажлаар 31 хувийг тус тус хамруулаад байна. Мөн сэдэвчилсэн судалгааны 8 төсөл, гадаад хамтын ажиллагааны 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

    Уул уурхайн сайд орлогоо давуулан биелүүлжээ

    Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл 2014 оны 11 дүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар төлөвлөгөөгөө 156.9 хувиар биелүүлсэн бөгөөд нийт 41.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 38.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.7 тэрбум төгрөг, бусад орлого 1.7 тэрбум төгрөг байна.

    Газрын тосны газар төлөвлөгөөгөө 121 хувиар биелүүлсэн бөгөөд нийт 245.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс газрын тосны орлого 243.4 тэрбум төгрөг, бусад орлого 1.9 тэрбум төгрөг юм. Нийлбэр дүнгээр Уул уурхайн сайдын багцын гүйцэтгэл 125.2 хувьтай байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй