ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятад Хойд Солонгосын серверийг хааж, интернет сүлжээг нь таслав

    Өнгөрсөн долоо хоногт Америкийн “Sony pictures” Умард Солонгосын кибер халдлагад өртөн хийж байсан бүтээлээ үргэлжлүүлж чадахгүйд хүрсэн билээ. Энэ нь “Sony pictures ”Умард Солонгосын удирдагчийн талаар инээдмийн кино бүтээж байсантай холбоотой байсан юм. Тус кинонд Ардчилсан Солонгосын удирдагч Ким Чен Уныг устгах зохиомол оролдлогуудыг оруулсан байсан нь ийнхүү “Sony pictures”-ийг халдлагад өртөхөд нөлөөлжээ.

    Умард Солонгосын зүгээс тус улсын удирдагчийн нэр төрд халдсан, удирдагчтай холбоотой ямар нэг кино бүтээх аваас тэр улс руу цөмийн пуужин харвана гэдгээ хэдийнээ мэдэгдээд, сүрдүүлээд амжсан ч “Sony pictures” киногоо үргэлжлүүлэн бүтээсээр байсан юм. Энэ хэргээс болж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама төрийн департаментээ хуралдуулж кибер халдлагатай тэмцэхээр хэлэлцэж эхлээд байна.

    Умард Солонгосын кибер халдлагын эсрэг ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсууд туслахаа хэдийнэ мэдэгдээд байсан юм. Ингээд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятадаас дахин тусламж хүсч Хятадын сүлжээгээр дамжуулан нэвтэрч байгаа Умард Солонгосын сүлжээг унтрааж, Хятадад “IT”-ийн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг нутагт нь буцаахыг хүссэн байна. Энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын гадаад хэргийн сад Ван И нар утсаар хэлэлцсэн бөгөөд үүний дагуу Хятадын зүгээс Умард Солонгосын серверүүдийг хааж интернет сүлжээнүүдийг нь таслаад байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй