Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулган дээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Түүний хэлсэн үгний талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн фэйсбүүк хуудаснаа Ерөнхий сайдын хэлсэн үгний талаар ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ.
“Ерөнхий сайдын хэлсэн үгийг бичгээр авч уншсан л даа. Нэгдүгээрт, сүүлийн 25 жил яригдаж байгаа гомдлуудын цуглуулга байна гэсэн бодол төрсөн. Хоёрдугаарт, тавьж байгаа онош нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзсэн. Үндсэндээ өмнөх Засгийн газар луу хамаг зүйлээ чихэж байна лээ. Гуравдугаарт, шийдэл нь зөв үү, буруу юу гэдэгт бүр ч илүү эргэлзсэн. Ерөнхий сайд хаа нэг газрын нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас нь халж, эсвэл малчдад татвар ногдуулж байж хямралаас гарна гэсэн зүйл хэлж байна лээ. Миний ойлгож байгаагаар хэдэн хүнийг ажлаас нь халаад хямралаас гарна гэж үзэхгүй байна. Мөн хямралаас ямар үнээр гарах гээд байгаа юм гэдгээ тооцож үзсэн юм болов уу гэсэн л бодол төрсөн”.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт