Дуучин Эгшиглэн хувийн амьдралдаа сатаарахгүйгээр зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулахаар шийджээ. Хүний гэр бүл үймүүлсэн гэх хэл аманд орж байсан дуучин маань найз залуу Төмөрсүх буюу Төөмөөгөөсөө салсан байна. Одоо би зөвхөн дуундаа л анхаарна.Тэгж байтал хүн гарч ирвэл хүлээж авах эсэхийг тэр үеийн тэнгэр мэдэг гэж тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний найз залуу нь H2 хамтлагийн гишүүн бөгөөд тэд хоёр жил гаруй үерхсэн юм. Дуучны маань сэтгэлийн шарх одоогоор эдгээгүй байгаа бололтой, экс найз залуугаа бүр мартаж чадаагүй байгаагаа нуусангүй.
Ямартай ч хувийн бус хувьсгалын амьдралдаа анхаарлаа хандуулна гэж амалсан дуучны маань фэнүүд түүнтэй шинэ уран бүтээлээр нь уулзана гэж хүлээхэд буруудахгүй бололтой.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт