ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Хятад Японы хооронд олон жилийн турш маргаан үүсгэсээр байгаа Сенкаку арлыг Хятадаас хамгаалалтад авч ойролцоо бүсэд нь цэргийн бааз барьж эхэллээ. 

    Өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо ажлаа хийж явсан хоёр цагдааг хөнөөсөн хэрэг гарлаа. 28 настай Исламил Брунсли гэгч эр эргүүлийн машиндаа сууж байсан хоёр цагдааг хэд хэдэн удаа буудан хөнөөгөөд өөрөө амиа хорлосон байна. 

    Францын Дижон хотод бас нэгэн халдлага гарчээ. Өчигдөр орой нэгэн жолооч "Аллах Акбар" буюу (Аллах аугаа их) хэмээн хашгирч 11 хүнийг дайрсан байна. Дайруулсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал муу байгаа гэнэ.

    БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин Макао хотод айлчлах үеэрээ, “нэг-Хятад” бодлогыг хүндэтгэхийг Макаочуудад уриаллаа. 

    “Эбола” вирусийн халдвараар нас барсан хүний тоо 7373 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  мэдээллээ.

    Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамт Хавайн арлыг зорьжээ. Тэд зул сарын баяраар олон нийтийн арга хэмжээнд оролцохгүйгээр амарч өнгөрөөхөөр шийдсэн бөгөөд 17 хоногийн дараа буюу ирэх нэгдүгээр сарын 4-нд Вашингтонд эргэж ирэх гэнэ.

    БНХАУ-ын өмнөд хэсэгт байрлах Гуандан мужийн цагдаагийн газар хоёр сарын ажиллагааны явцад мөрийтэй тоглоом тоглосон болон порно үзсэн хэргээр 30 мянга гаруй хүнийг баривчилжээ.

    БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын эдийн засагт тулгараад буй хямрал, хүндрэл бэрхшээлийг даван туулахад БНХАУ туслахад бэлэн гэж мэдэгджээ. 

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Эбола вирусын голомт Баруун Африкийн орнуудаар айчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж байна.

    Өмнөд Солонгосын Засгийн газар АНУ-аас тахианы мах, энэ төрлийн бүтээгдэхүүн авахад хориг тавьсан тухай арванхоёрдугаар сарын 21-нд мэдээлжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй